Дэлхийн түвшний Монгол хуульчид

Мэргэшсэн Хуульч

Гадаадын компани, банк, төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагын төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах буюу Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагаас бүртгэлийн гэрчилгээг гаргуулах үйлчилгээг үзүүлдэг. Үйлчлүүлэгчээс авсан илтгэмжлэл болон бусад мэдээлэл үндэслэн бүртгэл хийлгэхэд шаардлагатай дүрэм, тогтоол, шийдвэр болон бусад баримт бичгийн төслийг бэлтгэдэг.

ТУРШЛАГА

  • Япон Улсын Сумитомо Мицубиши Банкны Корпорацийн төлөөлөгчийн газрыг байгуулсан (2013)
  • ИБУИНВУ-ын Стандарт Чартеред Банкны Төлөөлөгчийн газар зөвлөсөн, хожим нь тус газрыг татан буулгасан (2017);
  • Мянганы Сорилтын Сангийн 2 дугаар компакт гэрээний хүрээнд ажиллах АНУ-ын Кардногийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулсан(2018);