Бид:
- Шинэ бүтээлийн мэдүүлэг
- Ашигтай загварын мэдүүлэг
- Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг
- Зохиогчийн эрхийн гэрчилгээ
- Шинэ бүтээл, ашигтай загварын хайлт, бүтээгдэхүүний загварын хайлт хийх, Барааны тэмдгийн хайлт, Зохиогчийн эрхийн лавлагаа авах,
- Энэ төрлийн маргаанд шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэргээр үйлчилгээ үзүүлдэг.
ТУРШЛАГА
- “МонГени”, “Modern Nomads”, “Nomads Legends”, “Double Shot”, “Crocus Event Hall”, “Silk Road Bazaar”, “Transwest Mongolia”, “Үзэл бодлын зөрөг”, “Coffee with Sugar”, “Cheese Republic”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “Vansemberuu” зэрэг барааны тэмдгүүдийг тус тус бүртгүүлсэн. (2016-2019);
- Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд болон барааны тэмдгийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах ажил (2016-2018);
- Израйлийн Кешет Интернэйшнл компанийн кино форматыг хуулбарлаж Монгол Улсад кино контент туурвисан оюуны өмчийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан этгээдтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан (2017-2018);
- Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсыг нэр зааж бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзалд хариу тайлбар бичиж тус барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгүүлсэн (2016-2019).