Дэлхийн түвшний Монгол хуульчид

Иргэний хэрэг, маргаан

Бид бүх төрлийн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргаанд үйлчлүүлэгчээ эвлэрүүлэн зуучлал, арбитр болон шүүхэд төлөөлөн ажиллаж байна.  Дор дурдсанаар хязгаарлагдахгүй.

Худалдах, худалдан авах болон арилжааны гэрээтэй холбогдсон бүх төрлийн маргаан

Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын зээл болон бусад бүх төрлийн зээлийн маргаан

Эд хөрөнгө хөлслөх, түрээслүүлэх, бэлэглэхтэй холбогдох маргаан

Хамтран ажиллах, Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээнээс үүдсэн маргаан

Санхүүгийн түрээс, франчайз, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглахтай холбогдох маргаан

Аялал жуулчлал, Тээвэрлэлт, Даалгавар, Хөрөнгө итгэмжлэх, Хадгалалт, Даатгал, Зуучлал, Уралдаант шалгаруулалттай холбогдох маргаан

Гэр бүл, асран тэтгэх, дундын хөрөнгийн маргаан

Гэм хор учирснаас үүдсэн эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролтой холбогдох маргаан

Эдийн бус гэм хорыг арилгахтай холбогдсон маргаан

Газар өмчлөх, ашиглах, бусдын газар дээр барилгах барих эрх болон бусад бүх төрлийн газрын маргаан

Компани байгуулах, татан буулгах, хувь нийлүүлсэн хөрөнгө болон компанитай холбогдох бүх төрлийн маргаан

    ТУРШЛАГААС

    • "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэрэг,
    • Беларусь Улсын “Т” ХХК нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож, хариуцагчаас нэхэмжилж байсан төлбөрийг гаргуулсан. (2015);
    • "Шангри-Ла Хотел Улаанбаатар" ХХК, Аркетайп Монголиа ХХК, БДО ХХК, Энхтайван Найрамдлын Ордон, “Петрожамп” ХХК, “Баянсоён заан” ХХК, “Номадс” ХХК зэрэг үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн, гэрээний, эд хөрөнгийн, өв залгамжлалын иргэний хэрэг маргаан, СӨХ-ийн газрын, Сонгуулийн зэрэг захиргааны хэрэг маргаанд үйлчлүүлэгчдээ амжилттай төлөөлөх, эвлэрүүлэх зэргээр ажилласан. (2014-2016)
    • Нэг тэрбум гаран төгрөгийн үнийн дүн бүхий иргэн, хуулийн этгээд хооронд үүссэн гэрээний маргаанд талуудад эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлж, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг амжилттай явуулсан.
    • Автозогсоол захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний маргаанд үйлчлүүлэгчийг амжилттай төлөөлж нэхэмжлэлийг хангуулсан.