Дэлхийн түвшний Монгол хуульчид

ИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12-р сарын 11-ний өдрийн A/231 A/368 тоот хамтарсан тушаалаар Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн баталсан байна. Уг дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын ордыг ил аргаар ашиглаж байгаа уурхай, уул уурхайн үйлдвэрийн нийт ажилтан /үндсэн болон гэрээт ажилтан/, зураг төсөл, судалгааны байгууллагын ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй.

Дүрмээр ил уурхайн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага, уурхайн ажил явуулах, уулын ажлын механикжуулалт, уурхайн тээвэр, цахилгаан тоног төхөөрөмжийн шаардлага, ил уурхайн ус татах техникийн нөхцөл, аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн шаардлагыг нарийвчлан зохицуулжээ.

Шинэчилсэн дүрэмтэй энд дарж танилцана уу. 

4 сар, 1 долоо хоног өмнө