Дэлхийн түвшний Монгол хуульчид

Бидний түүх

  • Чамбэрс энд Партнерсийн үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар 2015 онд ИЭлСи нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх фирмээр шалгарлаа.

    Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгчийн сонгон шалгаруулалт анх удаа өмгөөлөгчид оролцож манай фирмийн хуульчид амжилттай оролцож, шүүгчээр томилогдлоо.

  • Санхүүгийн зохицуулах Хорооноос Монгол Улсад үнэт цаасны эрх зүйн зохицуулалтын талаар үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх эрхийг бидэнд олгосон.

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй хуульчийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

  • Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас 2010 оны “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөл, 2012 онд Чингэлтэй дүүргийн “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар тус тус шалгарлаа.

    Хууль зүй, дотоод хэргийн яамаас “Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл” авлаа.

    Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх авлаа.