Үйлчилгээний товч танилцууга

Бид:

  • Өдөр тутмын асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах,
  • гэрээний төсөл боловсруулах,
  • гэрээ хянах,
  • хөдөлмөрийн харилцаанд зөвлөх,
  • зөвшөөрөл, бүртгэлийн асуудлаар төрийн байгууллага болон гуравдагч этгээдтэй үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс харилцах,
  • үйлчлүүлэгчийн эрх ашгийг өдөр тутамд хамгаалах,
  • татварын эрх зүйн зөвлөгөөг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай уялдуулан зөвлөх зэрэг үйлчилгээг 3 сар болон түүнээс дээш хугацаатай байнгын гэрээний үндсэн дээр үзүүлдэг.

Үйлчлүүлэгч нь дотооддоо хуульч, хуулийн хэлтэс ажиллуулах шаардлагагүй бөгөөд өдөр тутмын бүхий л хууль зүйн асуудалд манай хуульчдын мэргэшсэн багийн үйлчилгээг түргэн шуурхай, тогтмол авч болох юм. Дээрх зорилго бүхий 7-9 хуульчаас бүрдсэн Байнгын үйлчилгээний баг ажиллаж байна.

Шинээр авах үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч С.Батчимэгтэй batchimeg@elclawoffice.mn хаягаар, 88098193 утсаар холбогдох боломжтой.




1 жил, 10 сар өмнө