Үйлчилгээний товч танилцуулга

Бид үнэт цаас гаргагч компанид:

  • Хууль зүйн дүн шинжилгээ хийх,
  • Үнэт цаасны танилцуулга бэлтгэх,
  • Үнэт цаас гаргахтай холбоотой хууль зүйн дүгнэлт гаргах,
  • Бүтцийн зөвлөгөө,
  • Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авах,
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, баримт бичгийг бэлтгэх зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Үнэт цаасны зах зээлийн чиглэлээр ажилладаг манай хуульчид шинээр хувьцаа гаргах, хоёрдогч зах зээл дээр хөрөнгө босгох, бусад үнэт цаасны зах зээлтэй холбоотой гүйлгээний талаар компаниудад туслах, зөвлөгөө өгөх тал дээр улсдаа тэргүүн эгнээнд явж байгаа арвин туршлагатай хамт олон юм.

Дээрх үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч Б.Нямцэрэнтэй nyamtseren@elclawoffice.mn хаягаар, 88098122 дугаараар холбогдох боломжтой.

2 жил, 11 сар өмнө