Бид үнэт цаас гаргагч компанид:
- Хууль зүйн дүн шинжилгээ хийх,
- Үнэт цаасны танилцуулга бэлтгэх,
- Үнэт цаас гаргахтай холбоотой хууль зүйн дүгнэлт гаргах,
- Бүтцийн зөвлөгөө,
- Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авах,
- Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, баримт бичгийг бэлтгэх зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
Үнэт цаасны зах зээлийн чиглэлээр ажилладаг манай хуульчид шинээр хувьцаа гаргах, хоёрдогч зах зээл дээр хөрөнгө босгох, бусад үнэт цаасны зах зээлтэй холбоотой гүйлгээний талаар компаниудад туслах, зөвлөгөө өгөх тал дээр улсдаа тэргүүн эгнээнд явж байгаа арвин туршлагатай хамт олон юм.
ТУРШЛАГА
- Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн, түүний харилцан хамааралтай Монгол Улсын хуулийн этгээд болох Энержи Ресурс ХХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргах (2019);
- “Ард Кредит ББСБ”, “Ард Даатгал” ХХК, “Монос Хүнс” ХХК, “Бодь Даатгал” ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаа болон олон нийтэд хувьцаагаа арилжаалж нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагаанд хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн Биржээс гаргасан Үнэт цаасны бүртгэлийн журмын хүрээнд Хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн.
- Австралийн хөрөнгө оруулалттай Уул уурхайн компанийн хаалттай хүрээнд бонд гаргахад хууль зүйн дүн шинжилгээ хийсэн. (2018);
- Энержи Ресурс ХХК-ийн Сингапурын хөрөнгийн биржид бонд гаргах ажиллагааг хийсэн. (2017)
- Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Компанийн шинээр гаргасан хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэх ажиллагааг хийсэн. (2018);