Үнэт цаасны зах зээл дэх үйлчилгээ

Нүүр хуудас / Үйлчилгээ / Үнэт цаасны зах зээл дэх үйлчилгээ

Үйлчилгээний товч танилцуулга

Бид үнэт цаас гаргагч компанид:

  • Хууль зүйн дүн шинжилгээ хийх,
  • Үнэт цаасны танилцуулга бэлтгэх,
  • Үнэт цаас гаргахтай холбоотой хууль зүйн дүгнэлт гаргах,
  • Бүтцийн зөвлөгөө,
  • Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авах,
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, баримт бичгийг бэлтгэх зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Үнэт цаасны зах зээлийн чиглэлээр ажилладаг манай хуульчид шинээр хувьцаа гаргах, хоёрдогч зах зээл дээр хөрөнгө босгох, бусад үнэт цаасны зах зээлтэй холбоотой гүйлгээний талаар компаниудад туслах, зөвлөгөө өгөх тал дээр улсдаа тэргүүн эгнээнд явж байгаа арвин туршлагатай хамт олон юм.

Дээрх үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч Б.Нямцэрэнтэй nyamtseren@elclawoffice.mn хаягаар, 88098122 дугаараар холбогдох боломжтой.

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болон бусад холбогдох хуулийн дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд төлбөрийн чадваргүйиргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг удаа дараа амжилттай үзүүлж ажиллаж байна.

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй хуульчийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдынхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

  • Чамбэрс энд Партнерсийн үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар 2015 онд ИЭлСи нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хуулийн фирмээр шалгарлаа.

    Шүүгчийн сонгон шалгаруулалтанд манай фирмийн хуульчид амжилттай оролцож, дахин шүүгчээр томилогдлоо.

  • Монголиан Майнинг Корпорэйшн-ий дотоодын хуулийн зөвлөхөөр ажиллаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа шинээр амжилттай гаргахад нь эрх зүйн дүн шинжилгээ хийж хамтран ажилласан