Үйлчилгээний товч танилцуулга

Бид:

  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, дотоод журмын төсөл бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулах, хянах,
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, хянах,
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам боловсруулах,
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбоотой зөвлөмж, тушаал шийдвэр, холбогдох баримт бичгийг боловсруулах,
  • Ажилтан, ажил олгогчийн хооронд гарсан маргаанд шүүхийн шатанд Үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Шинээр авах үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч С.Батчимэгтэй batchimeg@elclawoffice.mn хаягаар, 88098193 дугаараар холбогдох боломжтой.

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болон бусад холбогдох хуулийн дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд төлбөрийн чадваргүйиргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг удаа дараа амжилттай үзүүлж ажиллаж байна.

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй хуульчийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдынхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

  • Чамбэрс энд Партнерсийн үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар 2015 онд ИЭлСи нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хуулийн фирмээр шалгарлаа.

    Шүүгчийн сонгон шалгаруулалтанд манай фирмийн хуульчид амжилттай оролцож, дахин шүүгчээр томилогдлоо.