Үйлчилгээний товч танилцууга

Компани, аж ахуй нэгж, байгууллага худалдан авахад томоохон байр суурь эзэлдэг гол хүчин зүйлсийн нэг бол хууль зүйн дүн шинжилгээ буюу Legal Due Diligence юм. Бид компанийн нэгдэх, нийлэх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Өнөөдөр бид олон улсын жишигт нийцсэн хуул зүйн дүн шинжилгээний \Legal due Diligenceе\ стандартыг Монгол улсад тогтоогоод байгаа билээ.

Бид үйлчлүүлэгчдэдээ хууль зүйн дүн шинжилгээний дараах төрлүүдийг санал болгож байна. Үүнд:

  • Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад зориулагдсан цогц хууль зүйн дүн шинжилгээ,
  • Шинээр компани худалдан авах үйл ажиллагаанд зориулсан цогц хууль зүйн дүн шинжилгээ,
  • Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой хууль зүйн дүн шинжилгээ
  • Бусад хууль зүйн дүн шинжилгээ (Тухайлбал: хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх, хууль тогтоомжийн хэрэглээний талаарх гэх мэт)-г хийж гүйцэтгэж байна.

Дээрх үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч Б.Нямцэрэнтэй nyamtseren@elclawoffice.mn хаягаар, 88098122 дугаараар холбогдох боломжтой.

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болон бусад холбогдох хуулийн дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд төлбөрийн чадваргүйиргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг удаа дараа амжилттай үзүүлж ажиллаж байна.

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй хуульчийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдынхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

  • Чамбэрс энд Партнерсийн үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар 2015 онд ИЭлСи нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хуулийн фирмээр шалгарлаа.

    Шүүгчийн сонгон шалгаруулалтанд манай фирмийн хуульчид амжилттай оролцож, дахин шүүгчээр томилогдлоо.