Хагас цагийн хуульчийн үйлчилгээ

Нүүр хуудас / Үйлчилгээ / Хагас цагийн хуульчийн үйлчилгээ

Үйлчилгээний товч танилцуулга

Манай нөхөрлөл нь үйлчлүүлэгч байгууллага дахь хуульчийн хэрэгцээ шаардлагаас хамааруулан 7 хоногт 24 цаг хүртэлх хугацаагаар 1-2 хуульчийг үйлчлүүлэгчийн ажлын байранд ажиллуулах “Хагас цагийн хуульч” буюу “Secondment” үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ үйчилгээг авснаар хуульчид маань үйлчлүүлэгчид ойртон түүний хэрэгцээ, шаардлагад түргэн шуурхай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд зөвхөн тухайн очиж ажиллах хуульчийн ур чадвар, туршлагаас гадна манай фирмийн бусад хуульчдын үйлчилгээ, хүн хүчийг давхар ашиглаж болох давуу талтай.

Шинээр авах үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар багийн ахлагч Ахлах хуульч С.Батчимэгтэй batchimeg@elclawoffice.mn хаягаар, 88098193 дугаараар холбогдох боломжтой.

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болон бусад холбогдох хуулийн дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд төлбөрийн чадваргүйиргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг удаа дараа амжилттай үзүүлж ажиллаж байна.

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй хуульчийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдынхаа тоог нэгээр нэмэгдүүллээ.

  • Чамбэрс энд Партнерсийн үйлчлүүлэгчдээс авсан судалгаагаар 2015 онд ИЭлСи нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хуулийн фирмээр шалгарлаа.

    Шүүгчийн сонгон шалгаруулалтанд манай фирмийн хуульчид амжилттай оролцож, дахин шүүгчээр томилогдлоо.