Дэлхийн түвшний Монгол хуульчид

Барааны тэмдгийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, эрхээ баталгаажуулахын тулд зайлшгүй бүртгүүлсэн байх шаардлагатай.

Иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг  барааны тэмдэг хэмээн ойлгоно. Барааны тэмдэг нь  үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

ТУРШЛАГА

  • “МонГени”, “Modern Nomads”, “Nomads Legends”, “Double Shot”, “Crocus Event Hall”, “Silk Road Bazaar”, “Transwest Mongolia”, “Үзэл бодлын зөрөг”, “Coffee with Sugar”, “Cheese Republic”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “Vansemberuu” зэрэг барааны тэмдгүүдийг тус тус бүртгүүлсэн. (2016-2019);
  • Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд болон барааны тэмдгийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах ажил (2016-2018);
  • Израйлийн Кешет Интернэйшнл компанийн кино форматыг хуулбарлаж Монгол Улсад кино контент туурвисан оюуны өмчийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан этгээдтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан (2017-2018);
  • Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсыг нэр зааж бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзалд хариу тайлбар бичиж тус барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгүүлсэн (2016-2019).