Дэлхийн түвшний Монгол хуульчид

Э.Энхжаргал

Хуульч

  • (976)-88119189
  • enkhjargal@elclawoffice.mn

Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-д 2006 оны 11-р сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд оюуны өмчийн эрх зүй, компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, үнэт цаасны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Тэрээр Монголын Хуульчдын Холбоо, Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны гишүүн бөгөөд Монголын Хуульчдын Холбоо болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй хуульч юм.

Түүний үзүүлсэн зарим хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээнээс дурдвал:

  • Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч БНХАУ-ын Чайна Инвестмент Корпорэйшнд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх (2019);
  • Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн, түүний харилцан хамааралтай Монгол Улсын хуулийн этгээд болох Энержи Ресурс ХХК олон улсын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргахад хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх дотоодын зөвлөх багт ажилласан (2019);
  • Уул уухайн салбарт орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, хамтын ажиллагааны гэрээг хөгжүүлэхэд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх (2019);
  • Канадын Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн компанийн шинээр гаргасан хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэхэд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх дотоодын зөвлөх багт ажилласан (2018);
  • Аудит, шуудан холбоо, худалдаа, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдэд зориулан хууль зүйн дүгнэлт гаргах, боловсруулах (2017, 2018);
  • Байнгын үйлчлүүлэгч “УБ Сонгдо” эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, хөдөлмөр, худалдан авалт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх багт ажилласан (2016, 2017).

Түүний оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр үзүүлсэн зарим үйлчилгээнээс дурдвал:

  • “МонГени”, “Modern Nomads”, “Nomads Legends”, “Double Shot”, “Crocus Event Hall”, “Silk Road Bazaar”, “Transwest Mongolia”, “Үзэл бодлын зөрөг”, “Coffee with Sugar”, “Cheese Republic”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “Vansemberuu” зэрэг барааны тэмдгийн бүртгэлийн ажил (2016-2019);
  • Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд болон барааны тэмдгийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах ажил (2016-2018);
  • Израйлийн Кешет Интернэйшнл компанийн кино форматыг хуулбарлаж Монгол Улсад кино контент туурвисан оюуны өмчийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан этгээдтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан (2017-2018);
  • Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсыг нэр зааж бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзалд хариу тайлбар бичиж тус барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгүүлэх ажил (2016-2019).