2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 оноос эхлэн Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-д бизнесийн эрх зүй, компани нэгдэх, худалдан авах ажиллагаа, хууль зүйн дүн шинжилгээ, эрчим хүч, уул уурхай болон барилга байгууламжийн төсөл, хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалах ажиллагаа (IPO), олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалт зэргээр мэргэшин ажиллаж байгаа.Х.Болорчимэг нь тус нөхөрлөлийн гишүүн, ахлах хуульчаар ажилладаг.

Тэрээр 2012 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ-ын гишүүн юм.

1 жил, 11 сар өмнө