Дэлхийн түвшний Монгол хуульчид

Х.Баасанжаргал

Гишүүн, өмгөөлөгч

  • (976)-88090694
  • baasanjargal@elclawoffice.mn

Хуулийн нөхөрлөлд хуульч, ахлах хуульч, гишүүн, өмгөөлөгчөөр 13 жил ажилласан туршлагатай. 2010 оноос хойш бизнесийн байгууллагууд, хувь хүнд хууль, эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэглээ, дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад хууль зүйн дүгнэлт боловсруулах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол Улсын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, гэрээ байгуулах, хувь эзэмшлийн бүтцийн өөрчлөлт оруулах болон хууль тогтоомжийн судалгаа хийх, Захиргаа болон Эрүүгийн хэрэг маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцож ажиллаж байна.

Түүний оролцож ажилласан томоохон ажлуудаас сүүлийн 3 жилийн байдлаар дурдвал:

  • ТББайгууллагдын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох өвлийн морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт амжилттай ажилласан
  • Тоёоко Инн Монголиа ХХК, Шангри-Ла Хотел ХХК, Терра энержи ХХК, Мастер групп зэрэг комппаниудад татварын хууль тогтоомжийн хэрэглээ, түүнийг гэрээгээр хэрхэн зохистой зохицуулах талаар зөвлөгөө өгч, зарим маргаанд төлөөлөн ажилласан
  • Солонгосын Соёнг инжинеринг компани Монгол улсад гүйцэтгэсэн ажил, үйлчилгээтэй холбоотой Төмөр замын гэх хэргийн хүрээнд гэм буруутай гэж буруутгагдаж байсныг бүх шатны шүүхээр тус компанийг цагаатгаж, гэм буруугүй болохыг тогтоосон
  • Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах зөвлөх багийн гишүүнээр ажилласан
  • Монос Хүнс ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн(2019);
  • Ард Кредит ББСБ ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн(2019);
  • Ард Даатгал ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ нийцлийн ажил хийсэн(2018);
  • Ард санхүүгийн Нэгдэл ХК Жинс Увс ХК-тай урвуу хамаарлаар нэгдэх замаар нээлттэй хувьцаат компани болох ажиллагаанд Хууль зүйн дүгнэлт гаргах, нийцлийн ажил хийсэн (2018);
  • Номадс групп, Шангрила зочид буудал, Мастер групп, “Хуавей Техноложи” ХХК, УБ Сонгдо эмнэлэг, Урбан брэнд, Мастер групп Бармаш ХХК, Хөгжлийн шийдэл ТББ зэрэг томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд 8 жилийн хугацаанд компанийн зохистой бүтэц, засаглал, хөрөнгө оруулалтын болон өдөр тутмын гэрээ хэлцэл боловсруулах, хянах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн асуудлаар зөвлөгөө өгөх, дүрэм журам боловсруулах, татвар нийгмийн даатгал, газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар зөвлөх зэрэг шаардлагатай бүхий л зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн;
  • Үйлчлүүлэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлж, шүүхийн шатанд болон шүүхийн өмнөх шатанд үйлчлүүлэгчийг төлөөлж ажилласан (2016-2019).

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх эрх авсан.