Дэлхийн түвшний Монгол хуульчид

Хөдөлмөрийн асуудал

Мэргэшсэн Хуульч

Бид:

- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, дотоод журмын төсөл бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулах, хянах,

- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал, шийдвэрийн төсөл боловсруулах, хянах,

- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх,

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам боловсруулах,

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбоотой зөвлөмж, тушаал шийдвэр, холбогдох баримт бичгийг  боловсруулах,

- Ажилтан, ажил олгогчийн хооронд гарсан маргаанд шүүхийн шатанд Үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

ТУРШЛАГААС

  • Шангри-Ла Хотел Улаанбаатар ХХК, Аркетайп Монголиа ХХК, БДО ХХК, Энхтайван Найрамдлын Ордон зэрэг үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн маргаанд үйлчлүүлэгчдээ амжилттай төлөөлөх, эвлэрүүлэх зэргээр ажилласан (2014-2016)
  • Байнгын үйлчлүүлэгч “УБ Сонгдо” эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, хөдөлмөр, худалдан авалт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажилласан. (2016, 2017).
  • “Номадс” ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлж амжилттай ажилласан,
  • Гадаадын иргэнийг “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, цалин хөлс гаргуулах хөдөлмөрийн маргаанд амжилттай оролцож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан.