1985 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Санкт-Петербургийн Их сургуулийг Хуульч мэргэжлээр, 1997 онд Шинэ Зеландын Оакландын Их сургуулийг Магистр зэрэгтэй тус тус төгссөн ба Монголын цагдаагийн байгууллагад 10 жил ажилласан туршлагатай.Тэрээр 2000 онд Өмгөөллийн “И ЭЛ СИ” ХХН-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, гадаадын болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн компани болон төрийн бус байгууллагуудад хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ирлээ. Б.Баяр нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Олон Улсын Барын холбооны гишүүн хуульч юм.
Б.Баяр
Гүйцэтгэх захирал
Утас:(976)-88105991
И-мэйл:bayar@elclawoffice.mn
1982 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Прокурорын байгууллагын системд 10 гаруй жил, 1993 оноос хойш Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, 2013 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Монгол Улсын Тэргүүний Өмгөөлөгч цолтой, хууль зүйн албаны тэргүүний ажилтан, хуулийн байгууллагын системд 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай өмгөөлөгч юм. Тэрээр 2007 оноос эхлэн тус нөхөрлөлийн гишүүн, ахлах хуульчаар ажиллаж байна.
Н.Тайван
Нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч
Утас:(976)-88118194
И-мэйл:taivan@elclawoffice.mn
2004 онд Их Засаг Их Сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр, 2009 онд СЭЗДС-ийг “Бизнесийн удирдлага, санхүүч” мэргэжлээр тус тус төгссөн. 2005 онд “Ананд энд Батзаяа” хуулийн фирмд туслах хуульч, 2009-2011 онд “Сувд партнерс” хуулийн фирмийн ахлах хуульчаар тус тус ажиллаж байгаад 2011 оноос “Легал вэй” хуулийн фирмийг үүсгэн байгуулан ажиллаж байсан. 2005 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр 2013 оноос Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч, төрийн худалдан авалтын ажиллагаан дах эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн эрх зүй, санхүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.2013 оноос Өмгөөллийн "ИЭлСи" ХХН-ийн гишүүн, ахлах хуульчаар ажиллаж байна. Монголын Хуульчдын Нийгэмлэгийн 2013 оны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-ийн зөвлөхийн ажлыг тус тус эрхэлж байна.
Х.Баасанжаргал
Нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч
Утас:(976)-88090694
И-мэйл:baasanjargal@elclawoffice.mn
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 оноос эхлэн Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-д бизнесийн эрх зүй, компани нэгдэх, худалдан авах ажиллагаа, хууль зүйн дүн шинжилгээ, эрчим хүч, уул уурхай болон барилга байгууламжийн төсөл, хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалах ажиллагаа (IPO), олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалт зэргээр мэргэшин ажиллаж байгаа.Х.Болорчимэг нь тус нөхөрлөлийн гишүүн, ахлах хуульчаар ажилладаг. Тэрээр 2012 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ-ын гишүүн юм.
Х.Болорчимэг
Нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч
Утас:(976)-88118197
И-мэйл:bolorchimeg@elclawoffice.mn
2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн японы эрх зүйн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2012-2013 онд “Бридж Констракшн” ХХК-д хуулийн зөвлөх, 2013 оноос Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-д ахлах хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Тэрээр 2015 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Э.Билэгсайхан
Ахлах хуульч
Утас:(976)-88118190
И-мэйл:bilegsaikhan@elclawoffice.mn
1979 онд ОХУ-д Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг хуульч мэргэжлээр төгсөж ирээд төрийн байгууллагад буюу Улсын прокурорын газар, Улаанбаатар хотын прокурорын газар, дүүргийн прокурорын газарт 33 жил прокуророор ажилласан, прокурорын ажлын дадлага туршлагатай ахмад прокурор юм. Тэрээр 2013 оны 3 дугаар сараас тус “И ЭЛ СИ” ХХН-д ахлах хуульчаар ажиллаж байгаа ба 2013 оны 8 дугаар сараас Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр мэргэшсэн болно.
Б.Гүнсэнхорлоо
Ахлах хуульч
Утас:(976)-88118198
И-мэйл:Gunsenkhorloo@elclawoffice.mn
2011 оноос хууль зүйн үйлчилгээний салбарт тасралтгүй ажиллаж, бүх төрлийн зээлийн санхүүжилт, гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад бизнесээ эхлүүлэх, дэд бүтцийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах, бизнесийн байгууллагын хувь эзэмшлийн бүтцийн өөрчлөлт, дистрибьютр, диллерийн болон олон улсын худалдааны гэрээ байгуулах болон олон улсын арбитрын маргаанд оролцох зэрэг үйл ажиллагаанд зөвлөх багийг ахлан ажиллаж байсан туршлагатай. Түүний зөвлөж ажилласан томоохон хэлцлүүдээс дурдвал: Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн, түүний харилцан хамааралтай Монгол Улсын хуулийн этгээд болох Энержи Ресурс ХХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргах (2019); Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Компанийн шинээр гаргасан хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэх (2018); Монголын уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Стэп Голд ХХК-ийн толгой компани болох Степ Голд Лимитэд компанийг Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болох ажилд Монголын хуулиар дүгнэлт гаргах (2018); Хатуу хучилттай авто зам болон цахилгааны станц барих дэд бүтцийн концессийн төслүүдэд олон улсын санхүүжүүлэгч, даатгалын компаниудад зөвлөх (2016-2017); Олон Улсын Улсын Санхүүгийн Корпораци, АХБ болон ЕСБХБ-аас Монгол Улсын хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээнд зөвлөх (2018); Япон Улсын Сумитомо Мицубиши Банкны Корпорацийн төлөөлөгчийн газрыг байгуулах (2014) болон ИБУИНВУ-ын Стандарт Чартеред Банкны Төлөөлөгчийн газар зөвлөх, хожим нь тус газрыг татан буулгах (2017); Сэргээгдэх эрчим хүчний Сайншанд Салхин Парк ХХК-д хөрөнгө оруулах ажилд Белгийн сэргээгдэх эрчим хүчний Энжи группд зөвлөх, төсөлд хууль зүйн дүн шинжилгээ хийх (2015); Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч БНХАУ-ын Чайна Инвестмент Корпорэйшнд хууль зүйн зөвлөгөө өгөх (2019); Хонг Конгийн хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монгол дахь бизнесээ зарах, шилжүүлэх ажил (2016); Уул уухайн салбарт орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, хамтын ажиллагааны гэрээг хөгжүүлэх ажил (2019); мөн ОУ-ын Худалдааны Танхимын дэргэдэх ОУ-ын Арбитрын Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг (2019). ОУ-н Хуульчдын Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Бикнесийн Зөвлөлийн Татвар, хууль тогтоомжийн ажлын хэсгийн гишүүн бөгөөд тэрээр СЗХ-с үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх эрх авсан хуульч юм. Англи, Монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Хуулийн үйлчилгээнээс гадна иргэний нийгэм, хүний эрхийн чиглэлээр сайн дурын ажил зохион байгуулж, оролцож байсан туршлагатай. Австралид төвтэй “Herbert Smith Freehills” ОУ-н хуулийн фирмээс гаргадаг Ази-номхон далайн орнуудын хөдөлмөрийн хуулийн хураангуй (2014) болон Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг Төр хувийн хэвшлийн түншлэл дэх төрийн худалдан авах ажиллагааны талаарх судалгаа (2018) зэрэгт Монголын хууль, тогтоомжийн талаар мэдээлэл бэлтгэж гаргасан.
Б.Нямцэрэн
Ахлах хуульч
Утас:(976)-88098122
И-мэйл:Nyamtseren@elclawoffice.mn
2009 онд Цагдаагийн Академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2011-2014 онд "Лэгаль Вэй" ХХК-д хуульчаар ажиллаж байсан. 2014 оноос "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д бизнесийн эрх зүй, компани нэгтгэх, өөрчлөн байгуулах ажиллагаа, гэрээний эрх зүй, хууль зүйн дүн шинжилгээ, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлэн дагнан ажиллаж байна. Тэрээр 2016 оноос "Өмгөөллийн ИЭлСи" ХХН-д ахлах хуульчаар, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
С.Батчимэг
Ахлах хуульч
Утас:(976)-88098193
И-мэйл:batchimeg@elclawoffice.mn
2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оноос "Өмгөөллийн ИЭлСи" ХХН-д хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна.Эрүү, иргэний хэрэг, захиргааны хэргийн шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа болно. 2015 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Н.Шажинбат
Хуульч
Утас:(976)-88093352
И-мэйл:Shajinbat@elclawoffice.mn
2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 оноос эхлэн " Өмгөөллийн ИЭлСи" ХХН-д хуульчаар ажиллаж байна. Гэрээний эрх зүй,бизнесийн хэлцлүүд, олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, тусгай зөвшөөрөл болон хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Тэрээр 2015 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
С.Намжилмаа
Хуульч
Утас:(976)-99049218
И-мэйл:Namjilmaa@elclawoffice.mn
2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2009 оноос хуульч, өмгөөлөгчөөр ажилласан туршлагатай бөгөөд 2014 оноос эхлэн "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д хөдөлмөрийн эрх зүй, компанийн эрх зүй, гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
С.Баясгалан
Хуульч
Утас:(976)-99997489
И-мэйл:Bayasgalan@elclawoffice.mn
2006 онд "Сэрүүлэг" Дээд сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн 2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр 2006 оноос эхлэн "Өмгөөллийн ИЭлСи" ХХН-д ажиллаж байгаа бөгөөд хууль зүйн орчуулга, оюуны өмчийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, гэрээний эрх зүй, компанийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Э.Энхжаргал нь Монгол Улсын Оюуны өмчийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм.
Э.Энхжаргал
Хуульч
Утас:(976)-88119189
И-мэйл:enkhjargal@elclawoffice.mn
1998 онд ОХУ-ын их, дээд сургуулиудын үр дүн, чанараар эрэмбэлдэг Global rating of Round University Ranking 3-р байр эзэлдэг Томскын Их сургуулийг Олон улсын эдийн засгийн менежмэнтийн мэргэжлээр; 2002 онд ОХУ-ын Москвагийн Улс төрийн захиргааны их сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн; 2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр зэргийг хамгаалсан.    2000 оноос хойш одоог хүртэл Монгол дахь дотоодын болон олон улсын байгууллагуудад ажилласан туршлагатай ба Буриад Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгч, Буриад Улсын төрийн өмчит арилжааны Байкал банкны төлөөлөгчөөр, Аэрофлот - олон улсын нислэгийн Төлөөлөгчийн газарт Мэргэжилтнээр ажиллаж байсан.     Тэрээр эдийн засаг, менежмэнт, хуульч мэргэжлээр эзэмшсэн мэдлэг ур чадвар, олон улсын  худалдаа, эдийн засгийн хүрээн дэх туршлагаа өөрийн эрхэлж буй ажлууддаа бүрэн нэвтруулж ажиллаж ирсэн.     Өмгөөллийн ИЭлСи ХХН-д гадаадын хөрөнгө оруулалттай компанийг шинээр үүсгэн байгуулах, татан буулгах, гэрээ хэлцлийг хянах, гадаадын хуулийн этгээдтэй харилцах, холбогдох хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.   Орос, англи, монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Бозоева Надежда Валентиновна
Хуульч
Утас:(976)-99092621
И-мэйл:nadezhda@elclawoffice.mn
2013 онд Монголын Үндэсний их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2012 оноос эхлэн “Легал Вэй” хуулийн фирмд хуульчийн туслахаар ажиллаж байгаад 2013 оноос "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д хуульчаар ажиллаж байна. Тэрээр компанийн эрх зүй, бизнесийн эрх зүй, гэрээний эрх зүй, иргэний болон захиргааны эрх зүйгээр мэргэшиж байна. Орос болон герман хэлээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг.
Т.Хурцбаатар
Хуульч
Утас:(976)-88004275
И-мэйл:khurtsbaatar@elclawoffice.mn
2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оноос эхлэн "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д хуульчаар ажиллаж байна. Гэрээний эрх зүй, бизнесийн хэлцлүүд, хууль зүйн дүн шинжилгээ, компанийн эрх зүйн болон татварын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.2016 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
М.Хулан
Хуульч
Утас:(976)-88032451
И-мэйл:Khulan@elclawoffice.mn
2004 онд Чингис хааны нэрэмжит "Их Засаг" их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд БНЭУ-ын Делигийн их сургуульд харьцуулсан эрх зүйн магистраар суралцаж төгссөн. Хувийн хэвшилд 4 жил хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан ба 2016 оны 03 дугаар сараас "Өмгөөллийн ИЭлСи" ХХН-д хуульчаар ажиллаж байна. Хөдөлмөрийн эрх зүй, компанийн эрх зүй, гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Д.Рэнцэнбадам
Хуульч
Утас:(976)-88032968
И-мэйл:rentsenbadam@elclawoffice.mn
2015 онд Монголын Үндэсний их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2015 оноос эхлэн "Өмгөөлөлийн И Эл Си" ХХН-д эрх зүйчээр ажиллаж байна.
Д.Батзориг
Эрх зүйч
Утас:(976)-88710188
И-мэйл:batzorig@elclawoffice.mn
2012 онд Отгонтэнгэр Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2017 онд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр 2013 оноос эхлэн "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д ажиллаж байгаа бөгөөд иргэн, захиргааны эрх зүй, компани, гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Д.Бумчин
Эрх зүйч
Утас:(976)-88039516
И-мэйл:bumchin@elclawoffice.mn