Дэлхийн түвшний Монгол хуульчид

Хуулийн этгээд татан буулгах

Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурал, шүүхийн шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгана.

Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

         - дампуурсан;
         - нэг ч гишүүн үлдээгүй;
         - хуульд заасан бусад үндэслэл.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

         - Өдөр тутмын сонинд татан буугдсан тухай зарлуулсан байх. Зарлуулсан сонингийн эх хувь;

         - УБ-06 маягт бөглөх /тамга тэмдгээ дарах, 1 хувь/;

         - Үүсгэн байгуулагчид, эрх бүхий этгээдийн  шийдвэр /1хувь/;

         - Санхүүгийн хаалтын тайлан /Төлөөлөгчийн газраас бусад хуулийн этгээд бүрдүүлнэ;

         - Татварын байцаагчын акт /тодорхойлолт, илтгэх хуудас/;

         - Татварын хасалтын карт /ТБ-05 маягт 2 хувь/ Татварын байгууллагаас авна;

         - Тамга/тэмдэг/-аа хураалгахыг хүссэн албан бичиг  /1 хувь/, тамга, тэмдгийн хамт;

         - Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь;

         - ШШГЕГ-аас  лавлагаа;

         - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

ТУРШЛАГА

  • АНУ-ын Олон Улсын Хүмүүнлэгийн Байгууллагын Төлөөлөгчийн газрыг татан буулгах, мөн Хүмүүнлэгийн Хабитат Монгол ТББ ба түүний орон нутаг дахь 4 салбарыг татан буулгах (2014),
  • Хонг Конгийн хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монгол дахь бизнесээ зарах, шилжүүлэх, татан буулгах ажлыг хариуцан, зөвлөгөө үзүүлсэн (2016)