МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2015 онд Итали Улсын Турины Их Сургуулийг “Тогтвортой хөгжлийн төлөөх засгийн газрын худалдан авах ажиллагааны менежмент”-ийн чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухааны магистр зэрэгтэйгээр төгссөн. Түүний бакалаврын болон магистрын төгсөлтийн ажлууд нь Монгол Улсын засгийн газрын худалдан авах ажиллагаа болон төр-хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой хууль, эрх зүйн болон институцийн орчны талаар ул суурьтай ажил болсон ба төгссөн их сургуулиудаас маш сайн гэж үнэлэгдсэн юм.

Т.Энхжаргал нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын олон улсын сургалтын төв болон Турины Их Сургуулиас зохион байгуулсан олон улсын худалдааны арбитр, төр-хувийн хэвшлийн түншлэл, ахисан түвшний гэрээний менежмент зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай дүүргэсэн.

Тэрээр "Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д 2013 оноос ажиллаж эхэлсэн ба бизнесийн болон гэрээний эрх зүйн үйлчилгээ үзүүлэхэд дагнан ажилладаг. Ийнхүү ажиллахдаа компанийг худалдан авах, нэгтгэх, тусгаарлах ажиллагаа болон хууль зүйн дүн шинжилгээ боловсруулах чиглэлээр туршлага хуримтлуулсан болно.2016 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.

1 жил, 7 сар өмнө