Дэлхийн түвшний Монгол хуульчид

Т.Оюун-Эрдэнэ

Хуульч

  • 88098784
  • oyunerdene@elclawoffice.mn

2016 оноос хууль зүйн үйлчилгээний салбарт ажиллаж, компанийн эрх зүй болон гэрээний болон хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэших зорилготой, Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, компанийн засаглал, удирдлагын бүтэц, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн харилцаа, татвар нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар байнгын үйлчлүүлэгч нарт зөвлөх багт ажиллаж байна.

Түүний зөвлөж ажилласан томоохон ажлуудаас дурьдвал:

  • Монос Хүнс ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн(2019);
  • Ард Кредит ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн(2019);
  • Ард Даатгал ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд Хууль зүйн дүн шинжилгээ нийцлийн ажил хийсэн(2018);
  • Ард санхүүгийн Нэгдэл ХК Жинс Увс ХК-тай урвуу хамаарлаар нэгдэх замаар нээлттэй хувьцаат компани болох ажиллагаанд Хууль зүйн дүгнэлт гаргах, нийцлийн ажил хийсэн (2018);

Номадс групп, Урбан брэнд, Хөгжлийн шийдэл ТББ-д зэрэг томоохон компани, төрийн байгууллагуудад 2 жилийн хугацаанд компанийн зохистой бүтэц, засаглал, өдөр тутмын гэрээ хэлцэл боловсруулах, хянах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн асуудлаар зөвлөгөө өгөх, дүрэм журам боловсруулах, татвар нийгмийн даатгал, газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар зөвлөх зэрэг шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.