Дэлхийн түвшний Монгол хуульчид

Тендер шалгаруулалтын материалыг тендерт оролцогчдод ил болгох журам батлагджээ

Тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын материалыг ил болгож захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавих зорилготой “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 132 дугаар тушаалаар баталсан байна.

Энэхүү журмын хүрээнд тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын материалтай танилцахдаа захиалагчид бичгээр хүсэлт гаргах ба цахим тендер шалгаруулалтын хувьд тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан хүсэлт гаргаж болох аж.

Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээдийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулах бөгөөд ийнхүү шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох хугацаа нь гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна.

Эх сурвалж: https://mof.gov.mn/legacy/minister-order-legacy 

2019.08.07