Дэлхийн түвшний Монгол хуульчид

С.Энхбат

Хуульч

  • (976)-90100114
  • enkhbat@elclawoffice.mn

Сүрэнжавын Энхбат  Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч.

2015 оноос хууль зүйн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Иргэний хэрэг, Захиргааны хэрэг, Эрүүгийн хэрэг маргаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмгөөллийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж  байна.

Түүний өмгөөллийн үйлчилгээ үзүүлж  ажилласан хэргүүдээс  дурдвал:

  • Гурван жил гаран шүүхээр маргаантай явсан гэр бүлийг хооронд нь эвлэрүүлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан.
  • Иргэний хэргийн Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон иргэнд  өмгөөллийн үйлчилгээг үзүүлж тухайн иргэнийг Дээд шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоолгох шийдвэр гаргуулсан.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Төрийн байгууллагын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулж байсан. Тухайлбал, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Төрийн байгууллын шийдвэр, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон мөн сунгахгүй байгаа зэрэг Төрийн байгууллагын эс үйлдэхүй болон бусад шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээр тус тус хүчингүй болгуулж, тэдгээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан.
  • 5 жилийн хорих ялтай хэрэгт холбогдсон хүнд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж ажилласан ба тухайн хүнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруугүйд тооцуулж, цагаатгах шийдвэрийг гаргуулж байсан.
  • Нэг тэрбум гаран төгрөгийн үнийн дүн бүхий иргэн, хуулийн этгээд хооронд үүссэн гэрээний маргаанд талуудад эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлж, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг амжилттай явуулж дуусгаж байсан зэрэг туршлагатай болно.

Өмгөөлөгч С. Энхбат нь Төрийн байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдох маргаан,  гэрээнээс үүссэн маргаан, гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаанаар, мөн  хууль зүйн бусад өв, хүүхэд үрчлэлт, асран хамгаалалт гэх зэргээр мэргэшсэн ба уг асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээг  үзүүлэн  ажиллаж  байна.  Тэрээр Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн, Эрүүгийн эрх зүйн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн сайн дурын хороодын гишүүн хуульч юм.