Дэлхийн түвшний Монгол хуульчид

Оюуны өмчийн үйлчилгээ

Мэргэшсэн Хуульч

Бид:

- Шинэ бүтээлийн мэдүүлэг

- Ашигтай загварын мэдүүлэг

- Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг

- Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг

- Зохиогчийн эрхийн гэрчилгээ

- Шинэ бүтээл, ашигтай загварын хайлт, бүтээгдэхүүний загварын хайлт хийх, Барааны тэмдгийн хайлт, Зохиогчийн эрхийн лавлагаа авах,

- Энэ төрлийн маргаанд шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэргээр үйлчилгээ үзүүлдэг.

    ТУРШЛАГА

    • “МонГени”, “Modern Nomads”, “Nomads Legends”, “Double Shot”, “Crocus Event Hall”, “Silk Road Bazaar”, “Transwest Mongolia”, “Үзэл бодлын зөрөг”, “Coffee with Sugar”, “Cheese Republic”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “Vansemberuu” зэрэг барааны тэмдгүүдийг тус тус бүртгүүлсэн. (2016-2019);
    • Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд болон барааны тэмдгийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах ажил (2016-2018);
    • Израйлийн Кешет Интернэйшнл компанийн кино форматыг хуулбарлаж Монгол Улсад кино контент туурвисан оюуны өмчийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан этгээдтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан (2017-2018);
    • Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсыг нэр зааж бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзалд хариу тайлбар бичиж тус барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгүүлсэн (2016-2019).