Монгол Улсаас анх удаа Олон улсын хуульчдын холбооны 2018 оны "Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч" хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ​

Нүүр хуудас / Хууль зүйн мэдээлэл / Монгол Улсаас анх удаа Олон улсын хуульчдын холбооны 2018 оны "Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч" хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ​

Манай нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал Олон улсын хуульчдын

холбооны 2018 оны "Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч"

хэмээх нэр хүндтэй шагналыг анх Монгол Улсаас хүртлээ.

Энэ жилийн IBA Pro Bono Award-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлсэнээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт 7 хуульч эцсийн шатанд үлдсэнээс манай нөхөрлөлийн Партнер, Өмгөөлөгч Х.Баасанжаргал шалгарсан байна. Тэрээр 2016 оноос өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосон билээ.

1 долоо хоног, 5 өдөр өмнө