Дэлхийн түвшний Монгол хуульчид

Д.Номин-Эрдэнэ

Хуульч

  • 99974407
  • nominerdene@elclawoffice.mn

Д.Номин-Эрдэнэ нь 2016 онд МУИС-н Хууль Зүйн Сургуулийг Эрх Зүйч мэргэжлээр төгссөн.

2015 оноос эхлэн Өмгөөллийн ИЭлСи ХХН-д гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас гаргахад хууль зүйн нийцэл хийх, хөрөнгийн зах зээлийн асуудлаар хууль зүйн дүгнэлт боловсруулах, судалгаа хийх, бүх төрлийн гэрээ хэлцэл боловсруулах, хянах, дотоодын болон  гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол улсын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, компанийн засаглал, даатгалын болон хөдөлмөрийн  эрх зүйн асуудлаар зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Түүний оролцож ажилласан томоохон ажлуудаас дурдвал:

  • - “Бодь Даатгал” ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгох ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн Биржээс гаргасан Үнэт цаасны бүртгэлийн журам, Даатгалын хууль тогтоомж, багц дүрмийн хүрээнд хууль зүйн дүн шинжилгээ, нийцлийн ажил хийсэн (2019);
  • - “Ard Bit” LLC-н гаргаж буй Ard Coin cryptocurrency бүтээгдэхүүнд Монгол Банк, Санхүүгийн зохицуулах хорооны журам болон хууль тогтоомжийн дагуу хууль зүйн дүгнэлт боловсруулах, Мастер Пропертис ХХК-д нээлттэй компани худалдан авах, үнэт цаасны эрх зүйн асуудлаар хууль зүйн дүгнэлт боловсруулах, BDO Audit LLC-н Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй зөвлөх үйлчилгээний гэрээний туслан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ боловсруулах, Казакстаны Philip Morris Kazakhstan LLP-д тамхи, тамхин бүтээгдэхүүний хууль тогтоомж, техникийн зохицуулалтын асуудлаар хууль зүйн дүгнэлт боловсруулах, Ernst and Young Mongolia Audit LLC-д хувьцаа эзэмшлийн бүтцийн өөрчлөлтийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.
  • - Seoul Senior Tower LLC, Мастер Групп ХХК, Mongolia Finance Exchange зэрэг томоохон компани, аж ахуй нэгжүүдэд компанийн засаглал, хөрөнгө оруулалтын болон өдөр тутмын гэрээ хэлцэл боловсруулах, хянах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн асуудлаар зөвлөгөө өгөх, дүрэм журам боловсруулах, зээлийн гэрээ, барьцаа зэрэг шаардлагатай хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн. 

Англи, Монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Монголын Хуульчдын Холбооны гишүүн, СЗХ-с үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх эрх авсан хуульч юм.

Монголын хуульчдын холбооны Технологийн эрх зүйн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны асуудал эрхэлсэн сайн дурын хороодын гишүүн хуульч юм.