Дэлхийн түвшний Монгол хуульчид

Д.Бүрнээ

Хуульч

  • 99763995
  • burnee@elclawoffice.mn

2001 оноос хууль зүйн салбарт тасралтгүй ажиллаж, иргэн, захиргаа, газар, хөдөлмөр маргаан болон энэ чиглэлээр хууль эрх зүйн дүгнэлт гаргах, шийдвэр гүйцэтгэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа,  аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, бүх төрлийн гэрээ хэлцэл хянах, боловсруулах зэрэг үйл ажиллагаанд ажиллаж байсан туршлагатай.

Түүний зөвлөж ажилласан маргаан болон хууль зүйн дүгнэлтийн талаар дурьдвал:

  • Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд холбогдох хөдөлмөрийн маргаан;
  • “Аркетайп Монголиа” ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргаан;
  • “Номадс” ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргаан;
  • “Петрожамп” ХХК-ийн иргэний хэрэг маргаан;
  • “Баянсоён заан” ХХК-ийн нэхэмжлэлтэй ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой иргэний маргаан;
  • “СаусГоби Сэндс” ХХК-ийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийн хувьд Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой хууль зүйн дүгнэлт;
  • “Кью Жи Экс Монгол” ХХК болон бусад нэр бүхий компанийг иргэний хариуцагчаар татах тогтоол гаргасантай холбоотой хууль зүйн дүгнэлт;
  • “Эм Эл Цахиурт овоо ХХК-ийн нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасаж тооцох талаар хууль зүйн дүгнэлт;
  • “Цагаан өвөлжөө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил хязгаар дотор газар эзэмших, ашиглахтай холбоотой хууль зүйн дүгнэлт.

Монголын Хуульчдын Холбооны гишүүн бөгөөд тэрээр СЗХ-с үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх эрх авсан хуульч юм.