Дэлхийн түвшний Монгол хуульчид

Г.Уламбадрах

Ерөнхий нягтлан бодогч

  • 88097460
  • ulambadrakh@elclawoffice.mn

2006 оноос санхүүгийн салбарт тасралтгүй ажиллаж, санхүүгийн болон татварын тайлан бэлтгэх, санхүүгийн тайланд анализ хийх, байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд урт болон  богино хугацааны шийдвэр гаргалтын стратеги төлөвлөгөө, хөрөнгө оруулалт болон санхүүжилт авахтай  холбоотой  бизнесийн  оновчтой шийдвэр гаргалт, түүний үр дагавар болон төсөв төлөвлөгөө боловсруулах,  олон улсын төсөл  хөтөлбөрт судалгаа шинжилгээ хийх,  байгууллагын  бизнес төлөвлөгөө, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын  баримт бичиг боловсруулах, байгууллагын бүтэц үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн судалгаа,  нөхөрлөлийн санхүүгийн аутсорсингийн багт санхүү, татварын  зөвлөгөө өгч байсан ажлын туршлагатай .

Ажлын туршлагаас дурьдвал:

  • Япон Улсын Засгийн Газрын Буцалтгүй Тусламжаар (Жайка) хэрэгжүүлсэн “Улаанбаатар Хотын Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Метроны Төсөл”, судалгаа  хариуцсан  мэргэжилтэн (2008-2009);
  • Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлсэн Мон-1015 “ Тусгай Замын Автобусны  Төсөл”-д нарийн бичиг,менежер  (2006-2008);
  • Япон -Монголын хамтарсан “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Төсөл” -ийн үүсгэн байгуулалтын багт санхүүгийн зөвлөх   (2010);
  • “Өмгөөллийн И Эл Си “ ХХН ерөнхий нягтлан бодогч ,санхүү татварын зөвлөх (2009)
  • “Эм Жэй Эм” ХХК-ний  “PRO3” Төслийн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” боловсруулах багт зөвлөх  (2016-2017);
  • “Тоёоко Инн”  Япон Улсын сүлжээ  зочид буудлын нээлтийн  ажилтай холбоотой санхүү,татварын зөвлөгөө болон “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт” боловсруулах багт зөвлөх  (2018-2019);
  •  “Текра Монголиа” Япон Улсын санхүүжилттэй  компанийн санхүүгийн тайлан бэлтгэх болон санхүү,татварын зөвлөх (2018);

Монголын Татварын Мэргэшсэн Нийгэмлэг , ОУ-н Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын (CIMA ) гишүүн.

Англи, Япон, Монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг.