2011 оноос хууль зүйн үйлчилгээний салбарт тасралтгүй ажиллаж, бүх төрлийн зээлийн санхүүжилт, гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад бизнесээ эхлүүлэх, дэд бүтцийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах, бизнесийн байгууллагын хувь эзэмшлийн бүтцийн өөрчлөлт, дистрибьютр, диллерийн болон олон улсын худалдааны гэрээ байгуулах болон олон улсын арбитрын маргаанд оролцох зэрэг үйл ажиллагаанд зөвлөх багийг ахлан ажиллаж байсан туршлагатай.

Түүний зөвлөж ажилласан томоохон хэлцлүүдээс дурдвал:

  • Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн, түүний харилцан хамааралтай Монгол Улсын хуулийн этгээд болох Энержи Ресурс ХХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргах (2019);
  • Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Компанийн шинээр гаргасан хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэх (2018);
  • Монголын уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Стэп Голд ХХК-ийн толгой компани болох Степ Голд Лимитэд компанийг Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болох ажилд Монголын хуулиар дүгнэлт гаргах (2018);
  • Хатуу хучилттай авто зам болон цахилгааны станц барих дэд бүтцийн концессийн төслүүдэд олон улсын санхүүжүүлэгч, даатгалын компаниудад зөвлөх (2016-2017);
  • Олон Улсын Улсын Санхүүгийн Корпораци, АХБ болон ЕСБХБ-аас Монгол Улсын хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээнд зөвлөх (2018);
  • Япон Улсын Сумитомо Мицубиши Банкны Корпорацийн төлөөлөгчийн газрыг байгуулах (2014) болон ИБУИНВУ-ын Стандарт Чартеред Банкны Төлөөлөгчийн газар зөвлөх, хожим нь тус газрыг татан буулгах (2017);
  • Сэргээгдэх эрчим хүчний Сайншанд Салхин Парк ХХК-д хөрөнгө оруулах ажилд Белгийн сэргээгдэх эрчим хүчний Энжи группд зөвлөх, төсөлд хууль зүйн дүн шинжилгээ хийх (2015);
  • Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч БНХАУ-ын Чайна Инвестмент Корпорэйшнд хууль зүйн зөвлөгөө өгөх (2019);
  • Хонг Конгийн хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монгол дахь бизнесээ зарах, шилжүүлэх ажил (2016);
  • Уул уухайн салбарт орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, хамтын ажиллагааны гэрээг хөгжүүлэх ажил (2019); мөн
  • ОУ-ын Худалдааны Танхимын дэргэдэх ОУ-ын Арбитрын Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг (2019).

ОУ-н Хуульчдын Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Бикнесийн Зөвлөлийн Татвар, хууль тогтоомжийн ажлын хэсгийн гишүүн бөгөөд тэрээр СЗХ-с үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх эрх авсан хуульч юм.

Англи, Монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Хуулийн үйлчилгээнээс гадна иргэний нийгэм, хүний эрхийн чиглэлээр сайн дурын ажил зохион байгуулж, оролцож байсан туршлагатай.

Австралид төвтэй “Herbert Smith Freehills” ОУ-н хуулийн фирмээс гаргадаг Ази-номхон далайн орнуудын хөдөлмөрийн хуулийн хураангуй (2014) болон Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг Төр хувийн хэвшлийн түншлэл дэх төрийн худалдан авах ажиллагааны талаарх судалгаа (2018) зэрэгт Монголын хууль, тогтоомжийн талаар мэдээлэл бэлтгэж гаргасан.

2 жил, 11 сар өмнө