Дэлхийн түвшний Монгол хуульчид

Б.Молор-Эрдэнэ

Хуульч

  • 88112703
  • molor-erdene@elclawoffice.mn

Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-д 2019 оны 4 дүгээр  сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд компанийн эрх зүй, бизнесийн хэлцлүүд, хууль зүйн дүн шинжилгээ болон төр хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Түүний үзүүлсэн зарим хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээнээс дурдвал:

  • Хөдөө аж ахуйн салбарт Хөрөнгө оруулагч БНХАУ-ын Компани, түүний Монгол улсад хэрэгжүүлж буй төсөлд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх (2019)
  • Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэх байгуулах, компанийг нэгтгэх болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулахтай холбоотой бүртгэлийг хариуцаж, зөвлөгөө өгөх  (2019)
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанийн хувьцааг Хонг Конгийн компанид шилжүүлэхтэй холбоотой хэлцэл байгуулах, түүнд хууль зүйн зөвлөгөө өгөх (2019)
  • Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Зорчигч мэдээллийн систем нэвтрүүлэх ажлын тендерт оролцогч БНХАУ-ын компанид хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх дотоодын зөвлөх багт орж ажилласан (2019)
  • Х компанитай холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийх багт ажиллаж байна (2019)

Хятад, Англи, Монгол хэл дээр хууль, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх чадвартай.