Дэлхийн түвшний Монгол хуульчид

Б.Баяр

Ахлах хуульч, гишүүн

  • (976)-88105991
  • bayar@elclawoffice.mn

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Бүдрагчаагийн Баяр 1985 оноос хууль хамгаалах байгууллагад 10 жил, 1999 оноос бие даасан хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр 19 жилийн турш ажиллаж ирсэн туршлагатай. Тэрээр ОХУ-ын ДЯЯ-ны Санкт Петербургийн Их Сургуулийг (хуучнаар ЗХУ-ын Дотоод Явдлын Яамны Улс төрийн дээд сургууль, Ленинград хот) 1985 онд хуульч- улс төрийн ажилтан мэргэжлээр, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг англи хэлний хэлмэрч, орчуулагч мэргэжлээр 1991 онд, Шинэ Зеланд улсын Аукландын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 1995 онд Хууль зүйн мастер цолтойгоор тус тус төгссөн.

1985 оноос цагдаагийн байгууллагад, 1999 оноос эхлэн бие даасан зөвлөхийн хувьд АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА), тус агентлагийн дэмжлэгтэй хэрэгжсэн буюу хэрэгжиж буй төслүүд, Нэгдсэн Үндэстний байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагуудад, улмаар 2005 оноос хуульч, өмгөөлөгчийн хувьд хувийн хэвшлийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад зөвлөж, үйлчилгээгээ үзүүлж ирсэн.

Хууль, эрх зүйн үйлчилгээ, өмгөөллөөс гадна эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын талаар болон эрх зүйн судалгаа, шинжилгээ хийх, Монгол, Англи, Орос хэл дээр гэрээ, хэлэлцээр байгуулахад зөвлөх, зөвлөмж, зөвлөгөө боловсруулах, бодлогын чанартай баримт бичиг боловсруулах, орчуулах үйлчилгээ үзүүлж ирэв.

Түүнчлэн Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн олон тооны хуулийн төсөл боловсруулахад хамтран ажилласан ба тухайлбал Санхүүгийн түрээсийн тухай, Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай, Харилцаа холбооны тухай, Мөнгө угаах, тероризмтай тэмцэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэх тухай, Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Газрын хэвлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг хуулийн төсөл боловсруулахад оролцсон болно.