Бозоева Надежда Валентиновна

Нүүр хуудас / Хуульчид / Бозоева Надежда Валентиновна

  • 1998 онд ОХУ-ын их, дээд сургуулиудын үр дүн, чанараар эрэмбэлдэг Global rating of Round University Ranking 3-р байр эзэлдэг Томскын Их сургуулийг Олон улсын эдийн засгийн менежмэнтийн мэргэжлээр;
  • 2002 онд ОХУ-ын Москвагийн Улс төрийн захиргааны их сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн;
  • 2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр зэргийг хамгаалсан.

   2000 оноос хойш одоог хүртэл Монгол дахь дотоодын болон олон улсын байгууллагуудад ажилласан туршлагатай ба Буриад Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгч, Буриад Улсын төрийн өмчит арилжааны Байкал банкны төлөөлөгчөөр, Аэрофлот - олон улсын нислэгийн Төлөөлөгчийн газарт Мэргэжилтнээр ажиллаж байсан.

    Тэрээр эдийн засаг, менежмэнт, хуульч мэргэжлээр эзэмшсэн мэдлэг ур чадвар, олон улсын  худалдаа, эдийн засгийн хүрээн дэх туршлагаа өөрийн эрхэлж буй ажлууддаа бүрэн нэвтруулж ажиллаж ирсэн.

    Өмгөөллийн ИЭлСи ХХН-д гадаадын хөрөнгө оруулалттай компанийг шинээр үүсгэн байгуулах, татан буулгах, гэрээ хэлцлийг хянах, гадаадын хуулийн этгээдтэй харилцах, холбогдох хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.  

Орос, англи, монгол хэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

2 жил, 11 сар өмнө