Алсын хараа:

Дэлхийн хэмжээний Монгол хуульчид

Эрхэм зорилго:

Найдвартай хамтын ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгч бүрийнхээ эрх ашгийг хамгаалах хууль зүйн цогц үйлчилгээг бизнесийн ёс зүйтэйгээр хүргэж, нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулахад оршино.

Бид:

  • 17 жилийн туршлага,
  • Хуульч, эрх зүйчдээс бүрдсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс:
    • Шүүхэд төлөөлөх эрхтэй 10 өмгөөлөгч,
    • Үнэт цаасны зах зээлд оролцогчдод зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй 3 хуульч,
    • Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 хуульч,
    • Татварын итгэмжлэгдсэн болон мэргэшсэн нягтлан бодогч 3 зөвлөх,
    • Эвлэрүүлэн зуучлах эрхтэй 1 хуульчтай.
  • Монгол, Англи, Орос, Герман болон Хятад хэлээр мэргэжлийн түвшний үйлчилгээ.
  • Хууль зүйн мэргэжлийн баталгаат орчуулгын үйлчилгээ.
  • 100% дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн фирм.