Дэлхийн түвшний Монгол хуульчид

А.Итгэлтөгс

Хуульч

  • 88098214
  • itgeltugs@elclawoffice.mn

2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2019 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

"Өмгөөллийн ИЭлСи” ХХН-д 2013 оны 6 сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд гэрээний эрх зүй, компанийн эрх зүй, хууль зүйн дүн шинжилгээ, оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Монгол Улсад компани, гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулах, компанийг нэгтгэх болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулахтай холбоотой бүртгэлийг хариуцаж, зөвлөгөө өгөх, гадаадын иргэдэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визийн зөвшөөрөл авах, компанийн хувьцааны шилжүүлэгтэй холбоотой хэлцэл байгуулах, харилцаа холбоо, үнэт цаас, уул уурхай зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хууль зүйн дүн шинжилгээ хийх, гэрээнээс үүдэлтэй маргаанд хууль зүйн дүгнэлт гаргах, хууль зүйн орчуулга хийх зэрэг үйл ажиллагаанд ажиллаж байсан туршлагатай. 2019 оны 5 сараас Энержи Ресурс ХХК-ийн Хууль, эрх зүйн хэлтэст гэрээт хуульчаар ажиллаж байна.

Түүний үзүүлсэн зарим хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээнээс дурдвал:

  • Банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлттэй холбоотой хууль зүйн дүн шинжилгээ (2015-2016)
  • Харилцаа, холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлттэй холбоотой хууль зүйн дүн шинжилгээ (2015)
  • Уул уурхайн Эм Эл Цахиурт овоо ХХК-ийн хууль зүйн дүн шинжилгээ (2015)
  • Үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа Үнэт цаасны компанид хууль зүйн дүн шинжилгээ (2015)
  • Эм Эс Эм ХХК-ийн тусгаарлалттай холбогдуулан хууль зүйн дүн шинжилгээ (2014)
  • Гадаадын иргэдэд Монгол Улсын хөрөнгө оруулагчийн виз, хөдөлмөр эрхлэлтийн виз олгох, сунгалт хийлгэхтэй холбоотой ажлуудыг хариуцаж ажиллаж байсан (2014-2016)
  • Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг үүсгэн байгуулж, бүртгүүлэх, татан буулгаж, улсын бүртгэлээс хасуулах ажлуудыг хариуцан ажиллаж байсан (2014-2015)

Тэрээр Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч юм.